Monday, December 30, 2013

Даль жигүүрээ хумьж
дэргэд минь ирсэн нэгнийг
Ганцааранг нь орхиод 
нисчих зовиуртай 
Нар ширтэн жигүүрээ дэлгэвч
нисчихэж болохгүй
Надад одоо
нэг л гунигтай, гунигтай

Яагаад нар
ингэтэл алтран цацарч
Яагаад бороо
ийм зөөлнөөр шиврэв?
Яагаад нүдэнд чинь
тэнгис долгилж
Яах гэж чи
тийм уйтай ширтэв?

Нүдээрээ асуусан бүхэнд чинь
юу гэж хариулахаа
Нүүгээд явчихсан үүл
эргэж хэзээ ч ирэхгүйг
Жигүүрээ далд хийгээд
чиний дэргэд үлдэж
Жирийн л хүн шиг амьдрах
нэг л уйтгартай, уйтгартай... 

Нар ингэтэл
алтран цацраад байхад
Бороо ийм зөөлнөөр
ийм зөөлнөөр шиврээд байхад
Жигүүрээ далд хийгээд
чиний дэргэд үлдэж
Жирийн л хүн шиг амьдрах
нэг л уйтгартай, уйтгартай... 
Нүдэнд чинь долгилох 
тэнгисийн дээгүүр салхи татуулан
Нисчихмээр байвч нэг л зовиуртай...

No comments:

Post a Comment