Monday, December 30, 2013

Чи яг нар шиг
Чиний өөдөөс эгц ширтэх тийм хэцүү
Тэгээд л би нүдээ анин
тэвчээрээ хүлээлт гэж нэрлээд
Тэврэхийг чинь хүлээдэг.

Чи яг бороо шиг
Чамд хүрэх тийм хэцүү
Тэгээд л би алгаа тосон
тэвчээрээ хүлээлт гэж нэрлээд
Тэнгэрээс над дээр унахыг чинь хүлээдэг.

Чи яг л зүүд шиг
Чамтай уулзах тийм хэцүү
Тэгээд л би сэрэх бүртээ
тэвчээрээ хүлээлт гэж нэрлээд
Тэр л учралыг хүлээдэг.
Чи яг дурлал шиг
Нар шиг, бороо шиг, зүүд шиг
Тэгээд л би санаа алдан
хүлээлтээ итгэл гэж нэрлээд
Тэр мөчүүдийг хүлээдэг

No comments:

Post a Comment