Monday, December 30, 2013

Чи яг нар шиг
Чиний өөдөөс эгц ширтэх тийм хэцүү
Тэгээд л би нүдээ анин
тэвчээрээ хүлээлт гэж нэрлээд
Тэврэхийг чинь хүлээдэг.

Чи яг бороо шиг
Чамд хүрэх тийм хэцүү
Тэгээд л би алгаа тосон
тэвчээрээ хүлээлт гэж нэрлээд
Тэнгэрээс над дээр унахыг чинь хүлээдэг.

Чи яг л зүүд шиг
Чамтай уулзах тийм хэцүү
Тэгээд л би сэрэх бүртээ
тэвчээрээ хүлээлт гэж нэрлээд
Тэр л учралыг хүлээдэг.
Чи яг дурлал шиг
Нар шиг, бороо шиг, зүүд шиг
Тэгээд л би санаа алдан
хүлээлтээ итгэл гэж нэрлээд
Тэр мөчүүдийг хүлээдэг

Даль жигүүрээ хумьж
дэргэд минь ирсэн нэгнийг
Ганцааранг нь орхиод 
нисчих зовиуртай 
Нар ширтэн жигүүрээ дэлгэвч
нисчихэж болохгүй
Надад одоо
нэг л гунигтай, гунигтай

Яагаад нар
ингэтэл алтран цацарч
Яагаад бороо
ийм зөөлнөөр шиврэв?
Яагаад нүдэнд чинь
тэнгис долгилж
Яах гэж чи
тийм уйтай ширтэв?

Нүдээрээ асуусан бүхэнд чинь
юу гэж хариулахаа
Нүүгээд явчихсан үүл
эргэж хэзээ ч ирэхгүйг
Жигүүрээ далд хийгээд
чиний дэргэд үлдэж
Жирийн л хүн шиг амьдрах
нэг л уйтгартай, уйтгартай... 

Нар ингэтэл
алтран цацраад байхад
Бороо ийм зөөлнөөр
ийм зөөлнөөр шиврээд байхад
Жигүүрээ далд хийгээд
чиний дэргэд үлдэж
Жирийн л хүн шиг амьдрах
нэг л уйтгартай, уйтгартай... 
Нүдэнд чинь долгилох 
тэнгисийн дээгүүр салхи татуулан
Нисчихмээр байвч нэг л зовиуртай...

ЧИ НАМАЙГ ТАНИХ УУ?

Үг хэлэхгүй байсан ч
чи намайг сонсож чадах уу?
Үй олон инээд, цуурай дундаас
санаа алдахыг минь ялгаж таних уу?
Үнсвэл,
уруулын чинь эд эс бүхэн
ширхэг ширхэгээрээ
үүл болоод нүүчихгүй байгаа?
Үргэлж л уруул дээр тээглэгч тэр үгээ
догдлон байж хэлвэл
шувуунд хувилаад
үргээд нисчихгүй байгаа?

Сэтгэл сэмрээд л байгааг...
Сэмрээд л, сэмрээд л байгааг
Тээр гүнд нь нэг зүйл
хариугүй тасрах дөхөж буйг
Тэвдээд л, тэвдээд л байгаа сэтгэлээ
тас зуурчихаад
тавилгүй зовоож явааг
чи мэдэх үү?
...чи минь мэдэх үү?
...мэддэг болов уу, чи...

Үүлшээд л байгаа догдлолын дэргэдүүр
чи,
салхи шиг өнгөрч
Үргэлжид чамайг үгүйлэгч хурууд
ахиад л түүнээ цуглуулсаар
цаг хугацааг элээж явааг...
Цаг хугацааг
нулимс болгон дуслуулсаар
гээж явааг...
Цаг хугацаа дуслах тоолондоо
чиний тухай мөрөөдлийг
халтартуулан урсаж байгааг
Чи мэдэж байна уу?
...чи минь мэдэж байна уу?
...мэддэг ч болоосой, чи...

Ганц ч атугай зүрхний
Шаналанг зогсоож чадвал
Амьдрал минь утгатай болно
Эмили Дикинсон.

Итгэл найдвараа алдсан, ирээдүй үгүй хүмүүст амьдрал хамгийн энгийн санагддаг...

Saturday, December 28, 2013

Sunday, December 8, 2013

Uujgii - ijii mini baival jargaltai



Үлгэрийн төгсгөл шиг миний ээжий, үрдээ л байвал жаргалтай..,



Ээжээ,
би таныг хэдэн удаа баярлуулсан бэ?
Нэг...
хоёр...
гурав...
дөрөв...
Энэ номын хуудасны тоонд хүрэх болов уу?
Ээжээ,
Инээмсэглэлийг тань харалгүй хичнээн удаа вэ
Эргүүлэх тоолонд нимгэрэх
Энэ номын хуудас...

Ээжээ,
би таныг хэдэн удаа зовоосон бэ?
Нэг...
хоёр...
гурав...
дөрөв...