Monday, December 30, 2013

Чи яг нар шиг
Чиний өөдөөс эгц ширтэх тийм хэцүү
Тэгээд л би нүдээ анин
тэвчээрээ хүлээлт гэж нэрлээд
Тэврэхийг чинь хүлээдэг.

Чи яг бороо шиг
Чамд хүрэх тийм хэцүү
Тэгээд л би алгаа тосон
тэвчээрээ хүлээлт гэж нэрлээд
Тэнгэрээс над дээр унахыг чинь хүлээдэг.

Чи яг л зүүд шиг
Чамтай уулзах тийм хэцүү
Тэгээд л би сэрэх бүртээ
тэвчээрээ хүлээлт гэж нэрлээд
Тэр л учралыг хүлээдэг.
Чи яг дурлал шиг
Нар шиг, бороо шиг, зүүд шиг
Тэгээд л би санаа алдан
хүлээлтээ итгэл гэж нэрлээд
Тэр мөчүүдийг хүлээдэг

Даль жигүүрээ хумьж
дэргэд минь ирсэн нэгнийг
Ганцааранг нь орхиод 
нисчих зовиуртай 
Нар ширтэн жигүүрээ дэлгэвч
нисчихэж болохгүй
Надад одоо
нэг л гунигтай, гунигтай

Яагаад нар
ингэтэл алтран цацарч
Яагаад бороо
ийм зөөлнөөр шиврэв?
Яагаад нүдэнд чинь
тэнгис долгилж
Яах гэж чи
тийм уйтай ширтэв?

Нүдээрээ асуусан бүхэнд чинь
юу гэж хариулахаа
Нүүгээд явчихсан үүл
эргэж хэзээ ч ирэхгүйг
Жигүүрээ далд хийгээд
чиний дэргэд үлдэж
Жирийн л хүн шиг амьдрах
нэг л уйтгартай, уйтгартай... 

Нар ингэтэл
алтран цацраад байхад
Бороо ийм зөөлнөөр
ийм зөөлнөөр шиврээд байхад
Жигүүрээ далд хийгээд
чиний дэргэд үлдэж
Жирийн л хүн шиг амьдрах
нэг л уйтгартай, уйтгартай... 
Нүдэнд чинь долгилох 
тэнгисийн дээгүүр салхи татуулан
Нисчихмээр байвч нэг л зовиуртай...

ЧИ НАМАЙГ ТАНИХ УУ?

Үг хэлэхгүй байсан ч
чи намайг сонсож чадах уу?
Үй олон инээд, цуурай дундаас
санаа алдахыг минь ялгаж таних уу?
Үнсвэл,
уруулын чинь эд эс бүхэн
ширхэг ширхэгээрээ
үүл болоод нүүчихгүй байгаа?
Үргэлж л уруул дээр тээглэгч тэр үгээ
догдлон байж хэлвэл
шувуунд хувилаад
үргээд нисчихгүй байгаа?

Сэтгэл сэмрээд л байгааг...
Сэмрээд л, сэмрээд л байгааг
Тээр гүнд нь нэг зүйл
хариугүй тасрах дөхөж буйг
Тэвдээд л, тэвдээд л байгаа сэтгэлээ
тас зуурчихаад
тавилгүй зовоож явааг
чи мэдэх үү?
...чи минь мэдэх үү?
...мэддэг болов уу, чи...

Үүлшээд л байгаа догдлолын дэргэдүүр
чи,
салхи шиг өнгөрч
Үргэлжид чамайг үгүйлэгч хурууд
ахиад л түүнээ цуглуулсаар
цаг хугацааг элээж явааг...
Цаг хугацааг
нулимс болгон дуслуулсаар
гээж явааг...
Цаг хугацаа дуслах тоолондоо
чиний тухай мөрөөдлийг
халтартуулан урсаж байгааг
Чи мэдэж байна уу?
...чи минь мэдэж байна уу?
...мэддэг ч болоосой, чи...

Ганц ч атугай зүрхний
Шаналанг зогсоож чадвал
Амьдрал минь утгатай болно
Эмили Дикинсон.

Итгэл найдвараа алдсан, ирээдүй үгүй хүмүүст амьдрал хамгийн энгийн санагддаг...

Saturday, December 28, 2013

Sunday, December 8, 2013

Uujgii - ijii mini baival jargaltai



Үлгэрийн төгсгөл шиг миний ээжий, үрдээ л байвал жаргалтай..,



Ээжээ,
би таныг хэдэн удаа баярлуулсан бэ?
Нэг...
хоёр...
гурав...
дөрөв...
Энэ номын хуудасны тоонд хүрэх болов уу?
Ээжээ,
Инээмсэглэлийг тань харалгүй хичнээн удаа вэ
Эргүүлэх тоолонд нимгэрэх
Энэ номын хуудас...

Ээжээ,
би таныг хэдэн удаа зовоосон бэ?
Нэг...
хоёр...
гурав...
дөрөв...

Monday, November 18, 2013

Мэдэвч нуудаг,
Чадавч тусалдаггүй,
Асуувч хэлдэггүй,
Ававч ханадаггүй,
Аргадавч баясдаггүй,
Тийм хүмүүст бузгай эрдэм хичнээн байвч
Усгүй газрын ногоо мэт хүртэмжгүй тул бушуу холд.

Авах хүнд хэрэгтэй үг хатуу ч бол яруухан
Орхих хүнд зөөлөн үгээр өгүүлэвч уйддаг

Зөв сэтгэлтэй хүн буруу үгийг ч бол хүлцэнэ
Буруу сэтгэлтэй хүн зөв үгийг ч хардана.....

Данзанравжаа


Tuesday, November 12, 2013

Өвлийн шүлэг
-Нүдээ ань
-Одоо нээ
Хүйтэн,
Тэсгим хүйтэн байна
Энд өвөл ирчихэж.
Тэсгим өвөл...
Түүнээс хүйтэн хүмүүс
Энд,
Мөнх амьдардаг.
-Нүдээ ань
-Одоо нээ





Saturday, October 19, 2013

Их жожиг болчихож...
/Зарим хүмүүсийг их  гомдоож  ч байх шиг/

Friday, October 18, 2013


Хэнд ч өгөөгүй миний нандин хайр
Үүл шиг нүүгээд хаашаа ч явахгүйг мэдэж байна
Зүүдэн дотроо ургуулсан миний энэ хайр
Зөн совингоороо биднийг учруулж ээ
Чамдаа хадгалсан миний энэ хайр
Сэтгэлийг чинь дэргэд дэндүү догдолж байна
Чамруу урсан цутгах хязгааргүй энэ л хайр
Гэрэл гэгээ болж сэтгэлд цацарна
Хайр гэдгийг чи надад бэлэглэсэн
Зүүд шиг гоё хүслийг минь амилуулж ирэх юм
Аадар борооны дуслууд шиг
Зогсолтгүй орох хайр минь
Аз жаргал зөгнөн яаран алхална
Надад бэлэглэсэн чиний минь энэ хайр
Хичнээн ариун болохыг дурлаж амтлана
Хэн хэндээ хүрсэн янагийн халуун шөнө
Нэг л хүсэл болж үүлэнд умбана
Хайр гэдгийг чи надад бэлэглэсэн
Зүүд шиг гоё хүслийг минь амилуулж ирэх юм
Аадар борооны дуслууд шиг
Зогсолтгүй орох хайр минь
Аз жаргал зөгнөн яаран алхална
                                                                                                  

Wednesday, September 11, 2013

Зүгээр л амьдармаар байна ш дээ,.

Tuesday, August 27, 2013

Эндүүрэл

Жаргалаа би зовлонтой эндүүрээд
Замын дунд сэгсэрч орхио юу
Жаргах нарыг ургахтай нь андуураад
Жаахан чамайг гомдоож орхио юу
Жаргах нарыг ургахтай нь андуураад
Жаахан чамайг гомдоож орхио юу
Мөрөөдлийг би хясалтай нь эндүүрээд
Мөр дээрээ гээж орхио юу
Мөнгөн сарыг мөстэй нь андуураад
Мөнхийн хайраа гундааж орхио юу
Жаргах нарыг ургахтай нь андуураад
Жаахан чамайг гомдоож орхио юу
Зүрхээ би зүүдтэй нь андуураад
Зүсний сайханд хайлгаж урсгаа юу
Зүсэр бороог цастай нь андуураад
Зүү оромгүй заяагаа хугаслаа юу..

Sunday, August 25, 2013

//Хамаг бие минь халуу оргиод чамд дурлачихаж би
Хаашаа ч харсан эрж л хайгаад чамд дурлачихаж би
Хорвоо дэлхийг гэгээнээр бодоод чамд дурлачихаж би
Харахгүй жаахан удахаар гуниглаад  чамд дурлачихаж би

Ганцаараа цохилох зүрх шиг ээ  чамд дурлачихаж би
Гал шиг бадрах итгэл сатгэлээр  чамд дурлачихаж би

Хэцүү бүхнийг амраар бодоод  чамд дурлачихаж би
Хийсэн бүхэн бүтээд ч байх шиг  чамд дурлачихаж би
Хэмжээлшгүй сайхнаар орчлонг төсөөлөөд  чамд дурлачихаж би
Хэргүй ариун сэтгэлдээ хадгалаад  чамд дурлачихаж би

Ганцаараа цохилох зүрх шиг ээ  чамд дурлачихаж би
Гал шиг бадрах итгэл сатгэлээр  чамд дурлачихаж би

Бүх л хүсэл минь биелсэн юм шиг чамд дурлачихаж би
Бүрэнхий шөнөөр зүүдэлж хоноод чамд дурлачихаж би
Бүүдгэр орчлонг гэгээнээр бодоод чамд чамд дурлачихаж би
Бүтэн өдрөөр харахгүй бол гуниглаад чамд дурлачихаж би

Ганцаараа цохилох зүрх шиг ээ  чамд дурлачихаж би
Гал шиг бадрах итгэл сатгэлээр  чамд дурлачихаж би..

..Ганцаараа цохилох зүрх шиг ээ  чамд дурлачихаж би
Гал шиг бадрах итгэл сатгэлээр  чамд дурлачихаж би//
Чамд дурлачихаж би..,

                                                                                               

Monday, July 15, 2013

Лхагвасүрэн - Солонго билээ би



...Эрхий ороох сур шиг хүний богинохон заяанд
Элбэг дутуу нь ялгаагүй амьдын эрээн зүүдэнд
Нэгэн үзүүр нь тэнгэрээс хөллөж
Нөгөө үзүүр нь газарт уллах
Зуурхан төдий татаад арилах
Зургийн алаг солонго билээ би...

Sunday, June 2, 2013

Мэдрэмжийн дайсан бол бодол
Мэдэрхүйд ирсэн мэдээлэлийг мэдэрлийн сая сая эсүүд тархинд илгээснээр гадаад байдал дотоод дүрслэл болдог. Нүдээр өнгө хэлбэр хоёрыг л харна. Чихээр байгалийн болон зохиомол дуу авиаг сонсно. Хамраар сайхан муухай элдэв үнэр үнэрлэнэ. Амаар 108 төрлийн амт амтлана. Биеэр зөөлөн ширүүн тэргүүтэй хүрэлцэхүйг мэдэрнэ. Сэтгэлээр сэтгэлд хүртэгдэж буй зүйлсийг хүлээн авна.Тархинд ирсэн энэхүү мэдрэмжийн мэдээллүүдэд тархи өөрөө дүгнэлт өгч таатай таагүй саармаг гэж ангилан үнэлэлт дүгнэлт өгснөөр таатайд нь шунах, таагүйг нь эсэргүйцэн саармгийг нь сул орхих үйлдэл үүснэ. Энэ үйл явц маш хурдан болж өнгөрдөг тул бид анзаардаггүй. Мөн тухайн мэдээллийг тархи маш нарийвчлалтай адил төстэй мэт буулгадаг тул бид бүх зүйлс ийм л юм байна гээд итгэчихдэг. Ийхүү итгэчихсэн дүгнэлтээ бодол болгон тархиндаа хадгалаад түүнээс хойш тэр бодлоо л хараад байдаг. Ийнхүү бид бодит мэдрэмжээс холдож бодол дотроо л эргэлдээд байдаг. Мэдрэмжинд хамгийн их саад болдог зүйл бол бодол юм. Бодол бодит байдлаас дэндүү хол байдаг.