Thursday, May 29, 2014

Чин зүрхий гуйлт

Би түүнд хайртай
Тэр надад хайрта. Гэвч бид хаана амьдрах вэ?
Хаана ч амьдрах боломж алга.
Хайрлалцаж дурлалцаад хаачихаа би ч, тэр ч үл мэднэ
Хорвоо дээр хувь атвилан алга.

Нуугдаж нууцаар амьдрахаар би түүнийхээ нулимсыг хэлхэн суух
гунигт заяа л надад байна.
Хэлхээд л хэлхээд л хэзээ ч дуусахгүй түүний минь нулимс,
хүүхдүүдийнхээ нулимсыг ч тэр, хөөрхий тэр минь нүднээсээ нэхээд
нэрчих юм.
Хорвоо уудам гэлээ ч хоёр биеийг хамтад нь багтаах зай алга.
Багтлаа ч баяр алга.
Хайрын жаргалыг бид хаана үзэх вэ? Хариу дуугараач!
Хайрлалцаж дурлалцаад хаачихаа би, бас тэр минь ч бас мэдэхгүй байна.
Хайрлан өрөвдөөч, түүнийг минь, биднийг..,
Хайрын бурхан минь хариу дуугараач!

Зөвхөн зүүдэндээ бид хоёр амьдарцгаая!
Зөвшөөрөөч!
Зүүдний ертөнцийг бид хоёрт нээж өгөөч!
Зөвшөөрөөч!

Гэр минь болог!
Гэмтэн мэт гав дөнгөнөөс хоёул суллагдаад
Зүүд нойрондоо бид хоёр үргэлж хамт амьдарцгаая!
Хайраа бид тэнд баясаж, хонгор түүнийгээ би хайрлан энхрийлье!
Хайрт минь, хонгорхон минь тэнд л нэг амрэн жаргана!

Зөврөөрөөч! Зүүдний ертөнцийг нээж өгөөч!
Зөвхөн Зүүдэндээ бид хоёр амар жаргая!

No comments:

Post a Comment