Би түүнд хайртай
Тэр надад хайрта. Гэвч бид хаана амьдрах вэ?
Хаана ч амьдрах боломж алга.
Хайрлалцаж дурлалцаад хаачихаа би ч, тэр ч үл мэднэ
Хорвоо дээр хувь атвилан алга.
Нуугдаж нууцаар амьдрахаар би түүнийхээ нулимсыг хэлхэн суух
гунигт заяа л надад байна.
Хэлхээд л хэлхээд л хэзээ ч дуусахгүй түүний минь нулимс,
хүүхдүүдийнхээ нулимсыг ч тэр, хөөрхий тэр минь нүднээсээ нэхээд
нэрчих юм.
Хорвоо уудам гэлээ ч хоёр биеийг хамтад нь багтаах зай алга.
Багтлаа ч баяр алга.
Хайрын жаргалыг бид хаана үзэх вэ? Хариу дуугараач!
Хайрлалцаж дурлалцаад хаачихаа би, бас тэр минь ч бас мэдэхгүй байна.
Хайрлан өрөвдөөч, түүнийг минь, биднийг..,
Хайрын бурхан минь хариу дуугараач!
Зөвхөн зүүдэндээ бид хоёр амьдарцгаая!
Зөвшөөрөөч!
Зүүдний ертөнцийг бид хоёрт нээж өгөөч!
Зөвшөөрөөч!
Гэр минь болог!
Гэмтэн мэт гав дөнгөнөөс хоёул суллагдаад
Зүүд нойрондоо бид хоёр үргэлж хамт амьдарцгаая!
Хайраа бид тэнд баясаж, хонгор түүнийгээ би хайрлан энхрийлье!
Хайрт минь, хонгорхон минь тэнд л нэг амрэн жаргана!
Зөврөөрөөч! Зүүдний ертөнцийг нээж өгөөч!
Зөвхөн Зүүдэндээ бид хоёр амар жаргая!
Thursday, May 29, 2014
ИЛҮҮ ГОЁ, ИЛҮҮ САЙХАН
Миний байх ёстой газар, чиний дэргэд байх..,
Миний дуртайяа сорон амьсгалах цэнгэг агаар
чиний агаар, чиний үнэр..,
Чамтай байвал дэлхий илүү сонирхолтой
Чамаас би амьдралын шинэ замаа эхлүүлэхээр
Чам руу ирлээ...чам руу ирсэн шалтгаан минь энэ.
Миний үхэж буй, үхэхээр зэхэж буй цаг хугацааг
Би чиний дэргэдээс үзэж болох уу...
Чамтай хамт сонирхвол, илүү зугаатай байх болно..,
Үйл явдал үнэ цэнэтэй болж ирээд, үнэхээр гоё
Дэлхий дотор байхдаа чиний дэргэд баймаар байна.
Миний байх ёстой газар, чиний дэргэд байх..,
Миний дуртайяа шунан харах тунгалаг нүд
чиний харц, чиний хайр..,
Чамтай байвал дэлхий илүү гоё, илүү сайхан
Чам руу татагдан ирсэн шалтгаан минь энэ.
Tuesday, May 27, 2014
-.-
http://www.youtube.com/watch?v=lUr-bNKAsog&feature=youtube_gdata_player
Saturday, May 17, 2014
Wednesday, April 2, 2014
Monday, February 24, 2014
Thursday, February 13, 2014
2014.02.14 1:30am
хайртай гэж хэлмээр
Өвлийн цасан бударсан цав цагаахан шөнөөр
Хөтлөлцөн чамтайгаа би хамт алхах дуртай
Би чамдаа
Чин зүрх минь үнэхээр хөвөлзнө
Sunday, January 26, 2014
:(
Ойрд уйланхай болцынмуудаа...юугаа ч бододгийн бүтэхгүй юмыг..,
Хүн амрах гэж унтдаг байхад,
би зүүдлэх гэж л унтна.
...
Хайртай хүнээ бодоод л яваад байхуу? /ганцаар/ or Хайргүй хүнтэйгээ нүдээ аниад, чихээ бөглөөд амьдрах уу? /хоолойг нь сонсох төдий дотор муухайрах/
Хүн амрах гэж унтдаг байхад,
би зүүдлэх гэж л унтна.
...
Хайртай хүнээ бодоод л яваад байхуу? /ганцаар/ or Хайргүй хүнтэйгээ нүдээ аниад, чихээ бөглөөд амьдрах уу? /хоолойг нь сонсох төдий дотор муухайрах/
Saturday, January 11, 2014
Subscribe to:
Posts (Atom)